Эрчим хүчний тухай хууль

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬ

Нэгдүгээр бүлэг

НИЙТЛЭГ VНДЭСЛЭЛ

1 дvгээр зvйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь эрчим хvчний нєєцийг ашиглан эрчим хvч vйлдвэрлэх, дамжуулах, тvгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах vйл ажиллагаа эрхлэх, эрчим хvчний барилга байгууламж барих болон эрчим хvчийг хэрэглэхтэй холбогдон vvссэн харилцааг зохицуулахад оршино.

 

 

 

 

2 дугаар зvйл. Эрчим хvчний тухай хууль тогтоомж

2.1. Эрчим хvчний тухай хууль тогтоомж нь энэ хууль, тvvнтэй нийцvvлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.

2.2. Сэргээгдэх эрчим хvчний эх vvсвэрийг ашиглан эрчим хvч vйлдвэрлэх, нийлvvлэхтэй холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2007 оны 01 дvгээр сарын 11-ний єдрийн хуулиар нэмсэн/

3 дугаар зvйл. Хуулийн нэр томъёо

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. “аж ахуйн харилцааны дvрэм” гэж хангагч, хэрэглэгчийн хоорондын гэрээний нєхцєл, шаардлага, vйлчилгээний тvвшин, чанар, тєлбєрийн нєхцєлийг тусгасан хэм хэмжээ болон тусгай зєвшєєрєл эзэмшигчдийн харилцааг зохицуулсан хэм хэмжээг;

3.1.2. “дулаан дамжуулах сvлжээ” гэж эрчим хvчний эх vvсвэрээс дулаан хуваарилах тєв хvртэлх дулааны шугам, тоног тєхєєрємжийг;

3.1.3. “дулаан тvгээх сvлжээ” гэж дулаан хуваарилах тєв, тvvнээс хэрэглэгчийн тоног тєхєєрємж хvртэлх дулааны шугам, тоног тєхєєрємжийг;

3.1.4. ”эрчим хvчний зохицуулалттай хангалт” гэж энэ хуулийн 8 дугаар зvйлд заасан эрчим хvчний зохицуулах газраас /цаашид “Зохицуулах газар” гэх/ баталж нийтлэсэн тариф /цаашид “зохицуулалттай тариф” гэх/-аар хэрэглэгчид эрчим хvч худалдахыг;

3.1.5. ” эрчим хvчний зохицуулалтгvй хангалт” гэж гэрээний vнээр хэрэглэгчид эрчим хvч худалдахыг;

3.1.6. ”нэгдсэн сvлжээ” гэж хоёр буюу тvvнээс дээш аймгийн тєвийг хамран цахилгаан хангамжийн vйлчилгээ vзvvлж байгаа хоорондоо холбогдсон эх vvсвэр, дамжуулах, тvгээх сvлжээг;

3.1.7. ”нэгдсэн сvлжээний дvрэм” гэж нэгдсэн сvлжээний бvрэлдэхvvн хэсгvvдийн техникийн vйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээг;

3.1.8. “тариф” гэж vйлдвэрлэгчийн vнэ, диспетчерийн зохицуулалтын болон дамжуулах, тvгээх, хангах vйлчилгээний тєлбєр, импортын цахилгааны vнэ, эсхvл эдгээрийн аль нэгийг багтаан Зохицуулах газраас баталж нийтлэсэн vнийг;

3.1.9. “тєвлєрсєн дулаан хангамж” гэж дулаан, цахилгааныг хослон vйлдвэрлэдэг эрчим хvчний эх vvсвэрээс болон 100 МВт-аас дээш хvчин чадалтай дулааны эх vvсвэрээс хэрэглэгчийг дулааны шугам сvлжээгээр диспетчерийн зохицуулалттайгаар дулаанаар хангах vйл ажиллагааг;

3.1.10. “тєвлєрсєн дулаан хангамжийн дvрэм” гэж тєвлєрсєн дулаан хангамжийн бvрэлдэхvvн хэсгvvдийн техникийн vйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээг;

3.1.11. “халаалтын улирал“ гэж барилга, байгууламжийг дулаанаар хангах шаардлагатай, хvний ажиллаж амьдрах таатай нєхцлийг бvрдvvлэх зорилгоор олон жилийн цаг агаарын дундаж vзvvлэлтэд тулгуурлан тогтоосон хугацааг;

3.1.12. “эрчим хvчээр хангагч” гэж эрчим хvчний зохицуулалттай, эсхvл зохицуулалтгvй хангалт эрхлэх тусгай зєвшєєрєл бvхий хуулийн этгээдийг;

3.1.13. “хэрэглэгч” гэж эрчим хvчээр хангах гэрээнд эрчим хvчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг;

3.1.14. “хэрэглэгчийн зэрэглэл” гэж эрчим хvчээр хангах гэрээний нєхцєл болон эрчим хvчний хэрэглээний хэмжээ, хугацаанаас хамааруулан хэрэглэгчийг ангилахыг;

3.1.15. “цахилгаан дамжуулах сvлжээ” гэж цахилгаан дамжуулах зориулалт бvхий 110 кв, тvvнээс дээш хvчдлийн шугам, дэд станц, тvvнчлэн энэ сvлжээнд холбогдсон, эсхvл техник, технологийн хувьд энэ сvлжээнд хамрагдах шаардлагатай бусад хvчдлийн шугам, дэд станцыг;

3.1.16. "цахилгаан тvгээх сvлжээ” гэж цахилгаан дамжуулах сvлжээний дэд станцаас хэрэглэгчийн тоног тєхєєрємж хvртэлх шугам, дэд станцыг;

3.1.17. ”эрчим хvчний барилга байгууламж барих” гэж эрчим хvчний эх vvсвэр, дамжуулах, тvгээх шугам, дэд станцыг барьж байгуулах, технологийн vндсэн тоноглолд техникийн шинэчлэл хийх, сэргээн засварлах, єргєтгєх vйл ажиллагааг эрх бvхий байгууллагаар гvйцэтгvvлэхийг;

3.1.18. “эрчим хvчний нєєц” гэж эрчим хvч vйлдвэрлэх зориулалтаар эрчим хvчний эх vvсвэрт ашиглаж болох тvлш болон нєхєн сэргэх эх vvсвэрийг;

3.1.19. “эрчим хvч” гэж эрчим хvчний нєєцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан vйлдвэрлэсэн цахилгаан, дулааныг;

3.1.20. “эрчим хvчний эх vvсвэр” гэж эрчим хvчний нєєцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулж цахилгаан, дулаан vйлдвэрлэж байгаа байгууламжийг.

ХОЁРДУГААР БVЛЭГ

ЭРЧИМ ХVЧНИЙ ТАЛААРХИ ТЄРИЙН

БАЙГУУЛЛАГЫН БVРЭН ЭРХ

4 дvгээр зvйл. Улсын Их Хурлын бvрэн эрх

4.1. Улсын Их Хурал эрчим хvчний талаархи тєрийн бодлогыг тодорхойлж, цємийн эрчим хvчний эх vvсвэр барих асуудлыг шийдвэрлэнэ.

5 дугаар зvйл. Засгийн газрын бvрэн эрх

5.1. Засгийн газар эрчим хvчний талаар дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

5.1.1. эрчим хvчний талаархи тєрийн бодлого, эрчим хvчний тухай хууль тогтоомжийг хэрэгжvvлэх ажлыг зохион байгуулах;

5.1.2. эрчим хvчний зохицуулах газрыг байгуулах, дvрмийг нь батлах;

5.1.3. цахилгаан, дулаан хэрэглэх болон эрчим хvчний шугам сvлжээг хамгаалах дvрэм, дамжуулах сvлжээний хамрах хvрээг тогтоох.

6 дугаар зvйл. Тєрийн захиргааны тєв байгууллагын бvрэн эрх

6.1. Эрчим хvчний асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

6.1.1. эрчим хvчний тухай хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрийг хэрэгжvvлэх;

6.1.2. эрчим хvч, тvvний нєєцийг ашиглах, импортлох, экспортлох, эрчим хvчний эх vvсвэр, шугам сvлжээ барих талаархи тєрийн бодлогыг боловсруулах;

6.1.3. тусгай зєвшєєрєл эзэмшигчийн эрчим хvч vйлдвэрлэхэд ашиглах тvлш болон тоног тєхєєрємж, сэлбэгийн аюулгvйн нєєцийг бvрдvvлэх журам батлах;

6.1.4. байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгvй хvчин зvйлийн шинжтэй нєхцєл байдал vvсэх тохиолдолд эрчим хvчний хангамжийн талаар мєрдєх журам батлах;

6.1.5. нэгдсэн сvлжээ, тєвлєрсєн дулаан хангамжийн дvрэм, эрчим хvчний барилга байгууламж, тоног тєхєєрємжийн угсралт, засвар, ашиглалт, аюулгvй ажиллагааны дvрэм, журам батлах, хэрэглэгчийн зэрэглэлийг тогтоох;

/Энэ заалтад 2001 оны 11 дvгээр сарын 30-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

6.1.6. тусгай зєвшєєрєл олгох, хvчингvй болгохтой холбогдон гарсан маргааныг хянаж дvгнэлт гаргах;

6.1.7. эрчим хvч vйлдвэрлэхэд ашиглах тvлшний vнийг тогтоох аргачлалыг батлах, тооцоог хянах.

/Энэ заалтад 2001 оны 11 дvгээр сарын 30-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

6.2. Эрчим хvчний vйл ажиллагаа эрхэлж байгаа тєрийн ємчийн болон тєрийн ємч давамгайлсан хуулийн этгээдийн удирдлагыг томилоход эрчим хvчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvн нь эрх бvхий байгууллагатай зєвшилцєнє.

7 дугаар зvйл. Аймаг, нийслэл, сум, дvvргийн

Засаг даргын бvрэн эрх

7.1. Аймаг, нийслэл, сум, дvvргийн Засаг дарга эрчим хvчний тухай хууль тогтоомж, тvvнд нийцvvлэн эрх бvхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжvvлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хvчний хангамжийн талаархи бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжvvлнэ.

7.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга бvс нутгийн цаг уурын байдалд тохируулан халаалтын улирлын эхлэх, дуусах хугацааг тогтооно.

8 дугаар зvйл. Зохицуулах газар

8.1. Зохицуулах газар нь эрчим хvч vйлдвэрлэх, дамжуулах, тvгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах vйл ажиллагааг зохицуулах чиг vvрэгтэй байна.

8.2. Зохицуулах газрыг гурван зохицуулагчийн бvрэлдэхvvнтэй зохицуулагчдын зєвлєл удирдана.

8.3. Зохицуулагчдын зєвлєлийн дарга, зохицуулагчийг эрчим хvчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvний саналыг vндэслэн Ерєнхий сайд анхны томилгоог 2, 4, 6 жилээр, цаашид 6 жилийн хугацаагаар, тэдгээрийн бvрэн эрхийн хугацаа нь 2 жилийн зєрєєтэйгээр дуусгавар болж байхаар томилно. Томилолтын хугацааг нэг удаа сунгаж болно.

8.4. Зохицуулагч эрчим хvчний хяналтын улсын байцаагчийн эрхтэй байна.

8.5. Зохицуулагчдын зєвлєлийн дэргэд хэрэглэгч, тусгай зєвшєєрєл эзэмшигчийн тэнцvv тооны тєлєєллєєс бvрдсэн, зєвлєх vvрэг бvхий орон тооны бус зєвлєл байгуулж болно.

8.6. Зохицуулах газар нь тусгай зєвшєєрєл олгохтой холбогдсон болон тусгай зєвшєєрєл эзэмшигчид vзvvлсэн зохицуулалтын vйлчилгээний хєлсєєр санхvvжинэ.

8.7. Зохицуулах газар нь зохицуулалтын vйлчилгээний хєлсний хэмжээ, тєсвєє Засгийн газраар батлуулж, ажлын тайлан, тєсвийн гvйцэтгэлийг тvvнд жил бvр тайлагнана.

8.8.Зохицуулах газар санхvvгийн тайлангаа жил бvр аудитаар баталгаажуулж нийтэлнэ.

9 дvгээр зvйл. Зохицуулах газрын бvрэн эрх

9.1. Зохицуулах газар нь дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

9.1.1. /Энэ заалтыг 2001 оны 11 дvгээр сарын 30-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/

9.1.2. энэ хуульд заасны дагуу тусгай зєвшєєрєл олгох, тvvнд нэмэлт, єєрчлєлт оруулах, тусгай зєвшєєрлийг тvдгэлзvvлэх, хvчингvй болгох;

9.1.3. тусгай зєвшєєрєл эзэмшигчийн vйл ажиллагааны болон тусгай зєвшєєрлийн нєхцєл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах;

9.1.4. тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифын бvтэц тодорхойлох, тусгай зєвшєєрєл эзэмшигчийн тарифыг хянаж батлах, шалгах, нийтлэх;

9.1.5. эрчим хvчний хэрэглээг хамгийн бага єртгєєр хангах чадавхийг бvрдvvлсэн, зохих ашгийн тvвшин бvхий vнэ, тарифын тогтолцоог бий болгох;

9.1.6. тусгай зєвшєєрєл эзэмшигчдийн хооронд болон тусгай зєвшєєрєл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд vvссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх;

9.1.7. хэрэглэгчийн зэрэглэлтэй уялдуулан эрчим хvчний хангамжийн найдвартай байдал, хангагчаас хэрэглэгчид vзvvлэх vйлчилгээний тvвшинг тодорхойлох, хэрэгжилтийг хянах;

9.1.8. тусгай зєвшєєрєл эзэмшигч хуулийн этгээд нь єєрчлєн зохион байгуулагдах, тусгай зєвшєєрєлд заасан vйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах барилга байгууламж, шугам сvлжээ, тоног тєхєєрємж, бусад эд хєрєнгийг шинэчлэх, єєрчлєх, тэдгээрийг ємчлєх эрхээ шилжvvлэх, барьцаалах нь тусгай зєвшєєрєлд заасан vйл ажиллагаанд нєлєєлєхєєр бол тухайн єєрчлєлтийг зєвшєєрєх эсэхийг шийдвэрлэх;

9.1.9. тусгай зєвшєєрєлд заасан vйл ажиллагаа, техник, эдийн засгийн талаар мэдээллийн нэгдсэн сан бий болгох, тусгай зєвшєєрєл эзэмшигчээс холбогдох мэдээллийг гаргуулах;

9.1.10. зохицуулалтгvй хангах тусгай зєвшєєрєл эзэмшигчийн хэрэглэгчтэй байгуулсан гэрээг бvртгэх;

9.1.11. аж ахуйн харилцааны дvрэм батлах;

9.1.12. аймаг, нийслэлийн зохицуулах зєвлєлийг мэргэжил, арга зvйн удирдлагаар хангах;

9.1.13. тусгай зєвшєєрєл эзэмшигч, хэрэглэгч цахилгаан, дулаан нийлvvлэх, авах зорилгоор цахилгаан, дулаан дамжуулах, тvгээх сvлжээнд холбогдоход шаардагдах санхvv, техникийн нєхцєлийг тусгасан холболтын зааврыг батлах;

9.1.14. Зохицуулах газрын дvрэмд заасан бусад эрх, vvрэг.

9.2. Зохицуулах газар нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зєвлєлийн хурлаар хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зєвшєєрєл эзэмшигч, хэрэглэгч дагаж мєрдєнє.

10 дугаар зvйл. Диспетчерийн vндэсний тєв

10.1. Диспетчерийн vндэсний тєв нь эрчим хvчний диспетчерийн зохицуулалт хийх тусгай зєвшєєрєл эзэмшигч байх бєгєєд дараахь эрх, vvрэгтэй байна:

10.1.1 эрчим хvчний талаархи ойрын болон хэтийн бодлого, чиглэлд vндэслэн тєсєл, хєтєлбєр хэрэгжvvлэх ажлыг зохион байгуулах;

10.1.2. эрчим хvчний талаархи бодлого хэрэгжvvлэхэд орон нутгийн удирдлага, холбогдох байгууллагад мэргэжил, арга зvйн туслалцаа vзvvлэх;

10.1.3. эрчим хvчний салбарын боловсон хvчнийг дадлагажуулах, мэргэшvvлэх ажлыг зохион байгуулах.

11 дvгээр зvйл. Аймаг, нийслэлийн зохицуулах зєвлєл

11.1. Аймаг, нийслэлд эрчим хvчний хангамжийн тєрийн зохицуулалтыг аймаг, нийслэлийн зохицуулах зєвлєл хэрэгжvvлнэ.

11.2. Аймаг, нийслэлийн зохицуулах зєвлєл нь орон тооны бус гурван гишvvний бvрэлдэхvvнтэй байна. Зохицуулах зєвлєлийн гишvvнийг томилох, ажиллах журмыг эрчим хvчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvн тогтооно.

11.3. Аймаг, нийслэлийн зохицуулах зєвлєл нь энэ хуулийн 9.1.6, 9.1.7, 9.1.8, 9.1.9, 9.1.10-д зааснаас гадна дараахь эрх, vvрэгтэй байна:

11.3.1. энэ хуульд заасны дагуу тусгай зєвшєєрєл олгох, тvvнд нэмэлт, єєрчлєлт оруулах, тусгай зєвшєєрлийг тvдгэлзvvлэх, хvчингvй болгох;

11.3.2. тухайн орон нутагт олгосон тусгай зєвшєєрлийнхєє нєхцєл, шаардлагын хэрэгжилтийг хянах.

11.3.3. харьяалах тусгай зєвшєєрєл эзэмшигчийн цахилгаан эрчим хvчний vнэ, тарифыг хянаж батлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрэглэгчдэд мэдээлэх.

/Энэ заалтыг 2007 оны 01 дvгээр сарын 11-ний єдрийн хуулиар нэмсэн/

11.4. Аймаг, нийслэлийн зохицуулах зєвлєл нь тусгай зєвшєєрєл олгохтой холбогдон гарсан зардлаа тусгай зєвшєєрлийн vйлчилгээний хєлснєєс санхvvжvvлнэ.

ГУРАВДУГААР БVЛЭГ

ТУСГАЙ ЗЄВШЄЄРЄЛ

12 дугаар зvйл. Vйл ажиллагаа эрхлэх тусгай зєвшєєрєл, тvvнийг олгох

12.1. Хуулийн этгээд дараахь vйл ажиллгагааг эрх бvхий байгууллагаас олгосон тусгай зєвшєєрлийн vндсэн дээр эрхэлнэ:

12.1.1. цахилгаан vйлдвэрлэх;

12.1.2. дулаан vйлдвэрлэх;

12.1.3. цахилгаан дамжуулах;

12.1.4. дулаан дамжуулах;

12.1.5. диспетчерийн зохицуулалт хийх;

12.1.6. цахилгаан тvгээх;

12.1.7. дулаан тvгээх;

12.1.8. эрчим хvчээр зохицуулалттай хангах;

12.1.9. эрчим хvчээр зохицуулалтгvй хангах;

12.1.10. цахилгаан импортлох, экспортлох;

12.1.11. эрчим хvчний барилга байгууламж барих.

12.2. Улсын хилийг дайран єнгєрєх шугам, 5 МВт-аас дээш хvчин чадалтай эрчим хvчний барилга байгууламж барих, диспетчерийн зохицуулалт хийх тусгай зєвшєєрлийг тєрийн захиргааны тєв байгууллагын зєвшєєрснєєр Зохицуулах газар олгоно.

12.3. Улсын хилийг дайран єнгєрєх шугам ашиглах, дулаан, цахилгаан хослон vйлдвэрлэдэг эрчим хvчний эх vvсвэр барих, нэгдсэн сvлжээ, тєвлєрсєн дулаан хангамжийн хvрээнд энэ хуулийн 12.1-д заасан vйл ажиллагаа эрхлэх тусгай зєвшєєрлийг Зохицуулах газар олгоно.

12.4. Энэ хуулийн 12.2, 12.3-т зааснаас бусад тохиолдолд 12.1-д заасан тусгай зєвшєєрлийг аймаг, нийслэлийн зохицуулах зєвлєл олгоно.

12.5. Иргэн, хуулийн этгээд байгаль орчинд сєрєг нєлєє vзvvлэхгvй, хvн амын хэвийн амьдралд хохирол учруулахааргvй аргаар зєвхєн єєрийн хэрэгцээг хангах зорилгоор 1.5 МВт хvртэл хvчин чадалтай эрчим хvчний эх vvсвэр, тvvний дамжуулах, тvгээх шугам барих, ашиглахад тусгай зєвшєєрєл авахгvй.

13 дугаар зvйл. Цахилгаан, дулаан vйлдвэрлэх тусгай зєвшєєрєл

13.1. Цахилгаан, дулаан vйлдвэрлэх тусгай зєвшєєрлєєр хуулийн этгээдэд цахилгаан, дулаан vйлдвэрлэж, эрчим хvчний эх vvсвэрийг цахилгаан, дулаан дамжуулах, тvгээх сvлжээнд холбох эрх олгоно.

13.2.Цахилгаан, дулаан vйлдвэрлэх тусгай зєвшєєрєл эзэмшигч нь цахилгаан, дулаан худалдах vнэ, нєхцєлийг дор дурдсанаас бусад тохиолдолд Зохицуулах газраар хянуулж батлуулна:

13.2.1. зєвхєн єєрийн хэрэгцээнд зориулж цахилгаан, дулаан vйлдвэрлэх;

13.2.2. экспортлох зорилгоор нэгдсэн сvлжээнд холбогдохгvйгээр цахилгаан vйлдвэрлэх;

13.2.3. гэрээний vнээр цахилгаан, дулаан худалдах.

14 дvгээр зvйл. Цахилгаан, дулаан дамжуулах тусгай зєвшєєрєл

14.1. Цахилгаан, дулаан дамжуулах тусгай зєвшєєрлєєр хуулийн этгээдэд цахилгаан, дулааны дамжуулах сvлжээг ашиглан цахилгаан, дулаан дамжуулах vйл ажиллагаа эрхлэх эрх олгоно.

14.2. Цахилгаан, дулаан дамжуулах тусгай зєвшєєрєл эзэмшигч нь дараахь эрх, vvрэгтэй:

14.2.1. цахилгаан, дулаан vйлдвэрлэх, тvгээх, хангах тусгай зєвшєєрєл эзэмшигчийн хэвийн vйл ажиллагааг болон хэрэглэгчийн цахилгаан, дулааны хэрэглээг найдвартай хангах, дамжуулах сvлжээг ашиглах, засвар vйлчилгээ хийх, єргєтгєх vйл ажиллагаа эрхлэх;

14.2.2. энэ хуулийн 9.1.13-т заасан холболтын зааврыг боловсруулах, батлуулах, мєрдєх;

14.2.3. тусгай зєвшєєрєл эзэмшигчийг тэгш эрхтэйгээр дамжуулах сvлжээнд холбогдох нєхцєлийг бvрдvvлэх.

14.3. Дамжуулах тусгай зєвшєєрєл эзэмшигч нь эрчим хvчээр хангагч байж болохгvй.

15 дугаар зvйл. Диспетчерийн зохицуулалт хийх тусгай зєвшєєрєл

15.1. Диспетчерийн зохицуулалт хийх тусгай зєвшєєрлєєр диспетчерийн vндсэний тєвд цахилгаан, дулаан vйлдвэрлэх, дамжуулах, тvгээх vйл ажиллагааг шуурхай зохицуулж, vйлдвэрлэлийг хэрэглээтэй тэнцвэржvvлэх эрх олгоно.

15.2. Диспетчерийн зохицуулалт хийх тусгай зєвшєєрєл эзэмшигч нь дараахь эрх, vvрэгтэй:

15.2.1. цахилгаан, дулааныг стандартын шаардлагад нийцvvлэн найдвартай хангах зорилгоор цахилгаан, дулаан vйлдвэрлэх, дамжуулах, тvгээх vйл ажиллагааг техник, технологийн шаардлага, хамгийн бага єртгийн шалгуурт нийцvvлэн шуурхай зохицуулах;

15.2.2. байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгvй хvчин зvйлийн шинжтэй нєхцєл байдал vvссэн тохиолдолд цахилгаан, дулааны хангамжийг таслах, хязгаарлах, сэргээх тєлєвлєгєєг хэрэгжvvлэх;

15.2.3. цахилгаан, дулаанаар хангах гэрээг Зохицуулах газраас тогтоосон журмын дагуу бvртгэх;

15.2.4. диспетчерийн зохицуулалтаар бусад тусгай зєвшєєрєл эзэмшигчид нийлvvлэх, тэднээс авч болох цахилгаан, дулааны нєєц, чадал, бусад vйлчилгээг тєлєвлєх, нэгдсэн сvлжээ, тєвлєрсєн дулаан хангамжийн нэгдмэл vйл ажиллагааг хангах, горим тогтоож хянах;

15.2.5. нэгдсэн сvлжээ, тєвлєрсєн дулаан хангамжийн цахилгаан, дулааны хэрэглээний урт хугацааны урьдчилсан таамаглалыг жил бvр гаргах;

15.2.6. бусад тусгай зєвшєєрєл эзэмшигчтэй зєвшилцсєний vндсэн дээр нэгдсэн сvлжээний дvрмийг боловсруулах, хэрэгжvvлэх;

15.2.7. импортлох, экспортлох зорилгоор цахилгаан дамжуулах vйлчилгээг тєлєвлєх, хэрэгжvvлэх;

15.3. Цахилгаан, дулааны диспетчерийн зохицуулалт хийх тусгай зєвшєєрєл эзэмшигчид цахилгаан, дулаан vйлдвэрлэх, тvгээх, эрчим хvчээр зохицуулалттай, эсхvл зохицуулалтгvй хангах тусгай зєвшєєрєл олгохгvй.

15.4. Нэгдсэн сvлжээ, тєвлєрсєн дулаан хангамжийн дvрмийн хvрээнд диспетчерийн зохицуулалт хийх тусгай зєвшєєрєл эзэмшигчийн гаргасан шийдвэрийг бусад тусгай зєвшєєрєл эзэмшигч биелvvлэх vvрэгтэй.

16 дугаар зvйл. Цахилгаан, дулаан тvгээх тусгай зєвшєєрєл

16.1. Цахилгаан, дулаан тvгээх тусгай зєвшєєрлєєр хуулийн этгээдэд тухайн тодорхой нутаг дэвсгэрт цахилгаан, дулаан тvгээх vйл ажиллагаа явуулах эрх олгоно.

16.2. Цахилгаан, дулаан тvгээх тусгай зєвшєєрєл эзэмшигч нь тусгай зєвшєєрєлд заасан нутаг дэвсгэрийн бvх хэрэглэгчийг тvгээх сvлжээнд холбох vvрэгтэй.

16.3. Цахилгаан, дулаан тvгээх тусгай зєвшєєрєл эзэмшигч нь дараахь vvрэгтэй:

16.3.1. тухайн нутаг дэвсгэрт энэ хуульд заасан шаардлагыг хангасан хэрэглэгчийн шугам, тоног тєхєєрємжийг цахилгаан, дулаан тvгээх шугам, тоног тєхєєрємжид холбох;

16.3.2. энэ хуулийн 9.1.13.-т заасан холболтын зааврыг боловсруулах, батлуулах, мєрдєх;

16.3.3. эрх бvхий байгууллагаар баталгаажуулсан цахилгаан, дулааны тоолуураар хэрэглэгчийг хангах, тоолуурыг холболтын цэгт суурилуулах;

16.3.4 цахилгаан, дулаан тvгээх сvлжээгээр дамжуулан зохицуулалттай, эсхvл зохицуулалтгvй хангалт эрхлэх тэнцvv боломжийг эрчим хvчээр хангагч нарт олгох;

16.3.5. цахилгаан, дулаан vйлдвэрлэх, дамжуулах, эрчим хvчээр зохицуулалттай, эсхvл зохицуулалтгvй хангах тусгай зєвшєєрєл эзэмшигчийн хэвийн vйл ажиллагаа болон хэрэглэгчийн цахилгаан, дулааны хэрэглээг найдвартай хангах

16.3.6. тvгээх сvлжээг ашиглах, засвар vйлчилгээ хийх, єргєтгєх;

16.3.7. энэ хуулийн 9.1.13.-т заасан холболтын зааврын шаардлага хангасан хэрэглэгчтэй урьдчилан тохиролцсоны vндсэн дээр тухайн хэрэглэгчийн шугамаас бусад хэрэглэгчийг холбох;

16.3.8. vйлдвэрлэгч, дамжуулагчтай байгуулсан гэрээний дагуу урьдчилан тєлбєр хийсний vндсэн дээр цахилгаан, дулааныг худалдан авах;

16.4. Энэ хуулийн 16.3.3-т заасан тоолуур нь цахилгаан, дулаан тvгээх тусгай зєвшєєрєл эзэмшигчийн ємч байна.

16.5. Цахилгаан, дулаан тvгээх тусгай зєвшєєрєл эзэмшигч нь эрчим хvчээр зохицуулалттай хангах тусгай зєвшєєрєл эзэмшигч байх бєгєєд эрчим хvчээр зохицуулалтгvй хангах тусгай зєвшєєрєл эзэмшигч байж болно.

17 дугаар зvйл. Эрчим хvчээр зохицуулалттай хангах тусгай зєвшєєрєл

17.1. Эрчим хvчээр зохицуулалттай хангах тусгай зєвшєєрлєєр хуулийн этгээдэд цахилгаан, дулаан vйлдвэрлэх, дамжуулах, тvгээх тусгай зєвшєєрєл эзэмшигчээс цахилгаан, дулаан худалдан авах, цахилгаан импортлох, цахилгаан, дулааныг хэрэглэгчид худалдах эрхийг олгоно.

17.2. Эрчим хvчээр зохицуулалттай хангах тусгай зєвшєєрєл эзэмшигч нь дараахь vvрэг:

17.2.1. тусгай зєвшєєрєлд заасан нутаг дэвсгэрийн хэрэглэгчийг цахилгаан, дулаанаар хангах;

17.2.2. цахилгаан, дулаан vйлдвэрлэх, дамжуулах, тvгээх, диспетчерийн зохицуулалт хийх тусгай зєвшєєрєл эзэмшигчтэй хvрэлцээтэй хэмжээний цахилгаан, дулааны чадал авах, дамжуулах тухай тохиролцох;

17.2.3 цахилгаан, дулаан дамжуулах, тvгээх, диспетчерийн зохицуулалт хийх vйлчилгээний тєлбєрийг тєлєх;

17.2.4. бизнес харилцааны дvрэм боловсруулах, батлуулах.

18 дугаар зvйл. Эрчим хvчээр зохицуулалтгvй хангах тусгай зєвшєєрєл

18.1. Эрчим хvчээр зохицуулалтгvй хангах тусгай зєвшєєрлєєр хуулийн этгээдэд цахилгаан, дулаан vйлдвэрлэх тусгай зєвшєєрєл эзэмшигчээс цахилгаан, дулаан худалдан авч, Зохицуулах газраас тогтоосон хэрэглэгчид худалдах болон цахилгаан экспортлох эрхийг олгоно.

18.2. Зохицуулалтгvй хангах тусгай зєвшєєрєл эзэмшигч нь дараахь vvрэгтэй:

18.2.1. цахилгаан, дулаан vйлдвэрлэх, дамжуулах, тvгээх, диспетчерийн зохицуулалт хийх тусгай зєвшєєрєл эзэмшигчидтэй хvрэлцээтэй хэмжээний цахилгаан, дулааны чадал авах, дамжуулах тухай тохиролцох;

18.2.2. аж ахуйн харилцааны дvрэм боловсруулах, батлуулах.

19 дvгээр зvйл. Цахилгаан импортлох, экспортлох тусгай зєвшєєрєл

19.1. Цахилгаан импортлох, экспортлох тусгай зєвшєєрлєєр хуулийн этгээдэд зохицуулалтгvй хангалтаар цахилгаан экспортлох, зохицуулалттай хангалтаар цахилгаан импортлох эрх олгоно.

19.2. Нэгдсэн сvлжээгээр цахилгаан импортлох, экспортлох тусгай зєвшєєрлийг тухайн сvлжээний дамжуулах тусгай зєвшєєрєл эзэмшигчид олгоно.

19.3. Цахилгаан импортлох тусгай зєвшєєрлєєр импортлох цахилгааны хэмжээг эрчим хvчний асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага тогтооно.

19.4. Цахилгаан импортлох, экспортлох тусгай зєвшєєрєл эзэмшигч нь цахилгаан импортлох, экспортлох хугацаа, техникийн нєхцєлийг диспетчерийн зохицуулалт хийх тусгай зєвшєєрєл эзэмшигчтэй тохиролцоно.

20 дугаар зvйл. Эрчим хvчний барилга байгууламж барих тусгай зєвшєєрєл

20.1. Эрчим хvчний барилга байгууламж барих тусгай зєвшєєрлийг санхvvгийн чадавхтай, уг барилга байгууламжийг барих хvсэлт гаргасан хуулийн этгээдэд олгож болно.

20.2. Эрчим хvчний барилга байгууламж барих тусгай зєвшєєрєл эзэмшигч нь барилга байгууламжийн зураг тєсєл, барилга угсралтын ажлыг эрх бvхий байгууллагаар гvйцэтгvvлж хянуулсан байна.

20.3. Эрчим хvчний барилга байгууламж барих тусгай зєвшєєрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгаль орчинд нєлєєлєх байдлын vнэлгээ хийлгэсний vндсэн дээр олгоно.

21 дvгээр зvйл. Тусгай зєвшєєрєл авах

21.1. Сонирхогч хуулийн этгээд тусгай зєвшєєрєл авах тухай єргєдлєє Зохицуулах газар буюу аймаг, нийслэлийн зохицуулах зєвлєлд гаргана.

21.2 Сонирхогч хуулийн этгээд тусгай зєвшєєрєл авах тухай єргєдєлдєє эрхлэх vйл ажиллагааны тєрєлтэй уялдуулан дараахь бичиг баримтыг хавсаргана:

21.2.1. техник, эдийн засгийн vндэслэл;

21.2.2. эрчим хvч vйлдвэрлэхэд ашиглах эрчим хvчний нєєцийн судалгаа;

21.2.3. vйлдвэрлэх, дамжуулах, тvгээх, хангах эрчим хvчний тєрєл, хэмжээ, чанарын vзvvлэлт;

21.2.4. vйл ажиллагаандаа ашиглах тоног тєхєєрємжийн vндсэн vзvvлэлт;

21.2.5. vйлчлэх хvрээ, эзэмшлийн зааг, эрчим хvчний vйлдвэрлэл, хангамж, хэрэглээний тэнцэл;

21.2.6. байгаль орчинд нєлєєлєх байдлын vнэлгээ;

21.2.7. байгаль орчныг хамгаалах арга хэмжээний тєлєвлєгєє;

21.2.8. тухайн хуулийн этгээдийн санхvv, хєрєнгийн нєєц, эдийн засгийн чадавхи;

21.2.9. vйл ажиллагаагаа эхлэх хугацаа, хєрєнгє оруулалтын хэмжээ, санхvvжvvлэх эх vvсвэр;

21.2.10. мэргэжлийн боловсон хvчин, тэдгээрийн дадлага, туршлага.

21.3. Зохицуулах газар, аймаг, нийслэлийн зохицуулах зєвлєл нь шаардлагатай гэж vзвэл єргєдєл, тvvнд хавсаргасан баримтын талаар дvгнэлт гаргуулахаар хєндлєнгийн шинжээч томилж болно.

21.4. Тусгай зєвшєєрєл авах тухай єргєдлийг хvлээн авснаас хойш 60 хоногийн дотор тусгай зєвшєєрєл олгох эсэх шийдвэрийг гаргана.

21.5. Хэрэв єргєдєл, тvvнд хавсаргасан баримтыг шаардлага хангаагvй гэж vзвэл тvvнийг хvлээн авсан єдрєєс хойш 10 хоногийн дотор єргєдєл гаргагчид буцаана.

21.6. Зєвшєєрєл олгосон шийдвэр буюу олгохоос татгалзсан тухай vндэслэлийг нийтэлнэ.

21.7. Тусгай зєвшєєрлийг санхvvгийн чадавхитай, тухайн чиглэлээр vйл ажиллагаа явуулж байсан буюу явуулах боломжтой хуулийн этгээдэд олгоно.

21.8. Нэг vйл ажиллагаа эрхлэх тусгай зєвшєєрєл авахаар хэд хэдэн сонирхогч хуулийн этгээд єргєдєл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно.

22 дугаар зvйл. Тусгай зєвшєєрлийн хугацаа, тvvнийг сунгах

22.1. Эрчим хvч vйлдвэрлэх, дамжуулах тусгай зєвшєєрлийн хугацаа 5-25 жил, эрчим хvчний барилга байгууламж барих тусгай зєвшєєрлийн хугацаа 5 хvртэл жил, бусад тусгай зєвшєєрлийн хугацаа 10 хvртэл жил байна.

22.2. Тусгай зєвшєєрєл эзэмшигч нь тусгай зєвшєєрлийн нєхцєл, шаардлагыг зохих ёсоор биелvvлсэн бєгєєд техник, технологийн хувьд цаашид vйл ажиллагаагаа хэвийн явуулах нєхцєл, боломжтой гэж тусгай зєвшєєрєл олгогч vзвэл тусгай зєвшєєрлийн хугацааг 25 хvртэл жилээр сунгана.

22.3. Тусгай зєвшєєрлийн хугацааг сунгуулах тухай єргєдлийг тусгай зєвшєєрлийн хугацаа дуусахаас 180-аас доошгvй хоногийн ємнє гаргана.

22.4. Тусгай зєвшєєрєл нь тvvнийг олгосон єдрєєс эхлэн хvчин тєгєлдєр болно.

23 дугаар зvйл. Тусгай зєвшєєрєлд нэмэлт, єєрчлєлт оруулах, шинэчлэх

23.1. Тусгай зєвшєєрєл олгосон нєхцєл єєрчлєгдсєн, эсхvл тусгай зєвшєєрєл эзэмшигч хvсэлт гаргасан бол тусгай зєвшєєрєл олгогч тусгай зєвшєєрлийг шинэчлэх буюу тvvнд нэмэлт, єєрчлєлт оруулж болно.

24 дvгээр зvйл. Тусгай зєвшєєрлийг тvдгэлзvvлэх, хvчингvй болгох

24.1. Тусгай зєвшєєрєл эзэмшигч нь энэ хууль болон тусгай зєвшєєрєлд заасан шаардлагыг биелvvлээгvй тохиолдолд тусгай зєвшєєрєл олгогч зєрчлийг арилгах тухай хугацаатай vvрэг єгнє.

24.2. Заасан хугацаанд зєрчилєє арилгаагvй бол эрчим хvчний хяналтын улсын байцаагч тусгай зєвшєєрєл олгогчид зохих шийтгэл ногдуулж, тусгай зєвшєєрлийг тvдгэлзvvлнэ. Тусгай зєвшєєрлийг тvдгэлзvvлсэн нь тусгай зєвшєєрєл эзэмшигч vйл ажиллагаагаа зогсоох vндэслэл болохгvй.

24.3. Тусгай зєвшєєрєл олгогч дараахь vндэслэлээр тvvнийг хvчингvй болгоно:

24.3.1. тусгай зєвшєєрлийн хугацаа дууссан;

24.3.2. тусгай зєвшєєрєл эзэмшигч татан буугдсан, дампуурсан;

24.3.3. тусгай зєвшєєрлийг хууль бусаар олж эзэмшсэн нь тогтоогдсон;

24.3.4. энэ хуулийн 24.2-т заасны дагуу тусгай зєвшєєрлийг тvдгэлзvvлсэн боловч зєрчлийг хугацаанд нь арилгаагvй;

24.3.5. байгаль орчныг хамгаалах, нєхєн сэргээх арга хэмжээний тєлєвлєгєє биелvvлээгvй буюу байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж зєрчсєн;

24.3.6. хуульд заасан бусад vндэслэл.

24.4. Тусгай зєвшєєрєл олгогч тусгай зєвшєєрлийг хvчингvй болгох тухай мэдэгдлийг тусгай зєвшєєрєл эзэмшигчид єгснєєс хойш 30 хоногт багтаан хvчингvй болгосон шийдвэр гаргана.

24.5. Тусгай зєвшєєрлийн хvчингvй болсон нь тvvнийг эзэмшигч хуулийн этгээдийн байгаль орчныг нєхєн сэргээх болон бусад vvргээс чєлєєлєгдєх vндэслэл болохгvй.

24.6. Тусгай зєвшєєрєл олгогч тусгай зєвшєєрлийг хvчингvй болгосон тохиолдолд эрчим хvч vйлдвэрлэх, дамжуулах, тvгээх найдвартай ажиллагааг хангах, хэрэглэгчдийн эрчим хvчний хангамжийг тасалдуулахгvй байх vvднээс бусад тусгай зєвшєєрєл эзэмшигчээр энэхvv vйл ажиллагааг гvйцэтгvvлж болно.

25 дугаар зvйл. Тусгай зєвшєєрєл эзэмшигчийн vvрэг

25.1. Тусгай зєвшєєрєл эзэмшигч нь дараахь vvрэг хvлээнэ:

25.1.1. тусгай зєвшєєрлийг бусдад шилжvvлэхгvй байх;

25.1.2. хууль тогтоомж, эрчим хvчний техникийн ашиглалт, аюулгvй

ажиллагааны дvрэм, журам, тусгай зєвшєєрєлд заасан нєхцєл, шаардлага, тусгай зєвшєєрєл олгогчийн шийдвэрийг дагаж мєрдєх;

25.1.3. санхvvгийн тайлан бvртгэлийг тусгай зєвшєєрєл олгосон vйл ажиллагааны тєрєл тус бvрээр, тусгай зєвшєєрєлд хамаарахгvй vйл ажиллагааны тайлан бvртгэлээс тусад нь хєтлєх;

25.1.4. аудитын байгууллагаар баталгаажуулсан санхvvгийн тайланг тусгай зєвшєєрєл олгогчид жил бvр гаргаж єгєх;

25.1.5. нэгдсэн сvлжээ, тєвлєрсєн дулаан хангамжийн дvрмийн дагуу цахилгаан, дулаан vйлдвэрлэх, дамжуулах, тvгээх, хангах;

25.1.6. энэ хуулийн 9.1.8-д заасан нєхцєл байдал vvссэн тохиолдолд тусгай зєвшєєрєл олгогчид мэдэгдэх, зєвшєєрєл авах;

25.1.7. тусгай зєвшєєрєл олгогчийн эрх бvхий ажилтнаас эрх мэдлийнхээ хvрээнд тавьсан шаардлагыг биелvvлэх, єєрийн байр, байгууламжид нэвтрvvлэх, ажил vvргээ биелvvлэх нєхцлєєр хангах;

25.1.8. тусгай зєвшєєрєл эзэмшигчийн техник, эдийн засгийн vйл ажиллагаанд vнэлгээ єгєхєд шаардлагатай мэдээллийг тусгай зєвшєєрєл олгосон байгууллагын шаардсанаар цаг тухайд нь vнэн зєвєєр гаргаж єгєх;

25.1.9. цахилгаан, дулаан дамжуулах, тvгээх тусгай зєвшєєрєл эзэмшигч нь цахилгаан, дулаан дамжуулах, тvгээх сvлжээг єргєтгєх, шинэчлэх, талаар 3 - 5 жилийн хєрєнгє оруулалтын тєлєвлєгєєг боловсруулахдаа харилцагч бусад тусгай зєвшєєрєл эзэмшигчийн саналыг авч, тусгай зєвшєєрєл олгогчид жил бvр тодотгож мэдэгдэх;

25.1.10. vйл ажиллагаагаа эрчим хvчний хангамжид нєлєє vзvvлэхvйц байдлаар тодорхой хугацаагаар зогсоох шаардлагатай бол тусгай зєвшєєрєл олгогчид 6-аас доошгvй сарын ємнє мэдэгдэх;

25.1.11. vйл ажиллагаагаа эхлэхээс ємнє байгаль орчинд нєлєєлєх байдлын vнэлгээг эрх бvхий байгууллагаар хийлгэх, байгаль хамгаалах, нєхєн сэргээх жил бvрийн тєлєвлєгєє боловсруулж, холбогдох байгууллагаар батлуулж мєрдєх;

25.1.12. холбогдох дvрэм, журам, норм, стандарт, тусгай зєвшєєрєлийн нєхцєл, шаардлагыг хангаж ажиллах, vйл ажиллагаагаа технологийн горимын дагуу осол аюулгvй, техникийн єндєр тvвшинд явуулах.

ДЄРЄВДVГЭЭР БVЛЭГ

VНЭ, ТАРИФ

26 дугаар зvйл. Тариф тогтоох зарчим

26.1. Тарифыг цахилгаан, дулаан vйлдвэрлэх, дамжуулах, тvгээх, диспетчерийн зохицуулалт хийх болон хангах vйл ажиллагаа тус бvрээр тогтооно.

26.2. Тариф тогтоохдоо дараахь зарчмыг баримтална:

26.2.1. vйл ажиллагааны бодит єртєг, зардалд тулгуурлах;

26.2.2. цахилгаан, дулааны хангалтад хэрэглэгчдээс тавих шаардлагатай уялдуулан хэрэглэгчийн зэрэглэл тус бvрээр єртєг, зардлыг хуваарилах;

26.2.3. эрчим хvчний хэрэглээг зохицуулах боломжтой байх;

26.2.4. vнийн тогтвортой байдлыг хангах;

26.2.5. тусгай зєвшєєрєл эзэмшигчийн орлого нь тvvний санхvvгийн чадавхи хэвийн байлгахуйц хэмжээнд байх;

26.2.6. цахилгаан, дулааны тарифын бvтэц хэрэглэгчид ойлгомжтой, энгийн байх;

26.2.7. эрчим хvч vйлдвэрлэх, дамжуулах, тvгээх, хангах, диспетчерийн зохицуулалт хийх vйл ажиллагаанд техник, технологийн найдвартай ажиллагааны шаардлагад нийцvvлэн хамгийн бага єртгийн зарчмыг мєрдєх;

26.2.8. єртєг нь сvvлийн жилvvдэд гарсан зардлын гvйцэтгэлд vндэслэгдсэн байх бєгєєд зардлын бvтцэд ирээдvйд оруулах хєрєнгє оруулалт, шинэчлэлийн зардалд бодогдох элэгдэл, хорогдлыг оруулахгvй байх.

26.3. Тусгай зєвшєєрєл эзэмшигчийн тооцож гаргасан єртєг, зардлын vндэслэл, vнэн зєв байдалд Зохицуулах газар vнэлгээ єгєх vvрэгтэй бєгєєд шаардлага хангахгvй тохиолдолд дахин боловсруулахаар буцаана. Зохицуулах газар нь єєрийн санал, тооцоогоор тусгай зєвшєєрєл эзэмшигчийн ємнєєс vнэлгээ, тооцоог нєхєж гvйцэтгэхгvй.

26.4. Зохицуулах газар нь тарифыг тодорхойлох аргачлал болон тариф хянах, шалгах журмыг гаргаж нийтэлнэ.

27 дугаар зvйл. Тариф, гэрээний vнэ

27.1. Зохицуулах газар, аймаг, нийслэлийн зохицуулах зєвлєл нь хангагчаас vзvvлж байгаа vйлчилгээний нєхцєл, тарифыг жил бvр, хангагч хvсэлт гаргасан тохиолдолд хагас жилд нэг удаа хянана.

27.2. Хэрэглэгч нь зохицуулалттай хангалтын тєлбєрийг нийтлэгдсэн тарифаар, зохицуулалтгvй хангалтын тєлбєрийг гэрээний vнээр тєлнє.

27.3. Зохицуулах газар нь зохицуулалтгvй хангалтаар vйлчлvvлж болох хэрэглэгчийг тэдгээрийн цахилгаан, дулааны хэрэглээг vндэслэн тогтооно. Эдгээр хэрэглэгч нь зохицуулалттай, эсхvл зохицуулалтгvй хангалтын алинаар vйлчлvvлэхээ сонгох эрхтэй.

27.4. Зохицуулалттай хангах тусгай зєвшєєрєл эзэмшигч нь тариф єєрчлєх саналаа зардлын бvтцийн зvйлчилсэн жагсаалтын хамт Зохицуулах газарт єгнє.

27.5. Зохицуулах газар нь эрчим хvчний тарифт орох єєрчлєлтийн талаар тvvнийг мєрдєж эхлэхээс 15-аас доошгvй хоногийн ємнє хэрэглэгчид мэдэгдэх буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.

27.6. Тариф болон гэрээний vнэ нь эрчим хvчний хангамжийн дараахь vзvvлэлт болон бусад хvчин зvйлээс хамааран тодорхой бvлэг хэрэглэгчийн хувьд ялгаатай байж болно:

27.6.1. захиалсан дээд чадал, гэрээнд заасан хэрэглээ;

27.6.2. ачааллын горим;

27.6.3. хэрэглэгчийн ачааллаа зохицуулах чадвар буюу эрчим хvчний тасалдлыг хvлээн зєвшєєрєх боломж;

27.6.4. хангагчийн харьяалах нутаг дэвсгэр;

27.6.5. гэрээний хугацаа;

27.6.6. бусад хvчин зvйлс.

ТAВДУГААР БVЛЭГ

ХАНГАГЧ, ХЭРЭГЛЭГЧИЙН ХАРИЛЦАА

28 дугаар зvйл. Эрчим хvчээр хангах гэрээ

28.1. Эрчим хvчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дvрэм, эрчим хvчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

28.2. Иргэнтэй байгуулах эрчим хvчээр хангах гэрээнд хэрэглэх эрчим хvчний хэмжээ, чанар, тєлбєр, тооцооны журам, гэрээ байгуулагч талуудын эрх, vvрэг, хариуцлага тооцох журам, эрчим хvч дамжуулах шугам сvлжээний эзэмшлийн зааг, шаардлагатай бусад асуудлыг тусгана.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний єдрийн хуулиар нэмэлт орсон/

28.3. Хуулийн этгээдтэй байгуулах эрчим хvчээр хангах гэрээнд энэ хуулийн 28.2-т зааснаас гадна эрчим хvчний хэрэглээний горим, сар бvрийн хуваарь, хэрэглэгч хуулийн этгээдийн харилцах данснаас тєлбєрийг банкны байгууллагаар шууд хийлгэх нєхцєл, тєлбєрийн барьцаа болон шаардлагатай бусад асуудлыг тусгана.

28.4. Эрчим хvчээр хангагч нь хэрэглэгчийн тєлбєрийн чадварын талаар харилцагч банкны байгууллагаас гаргасан баталгааг vндэслэн эрчим хvчээр хангах гэрээг байгуулж болно.

28.5. Хэрэглэгч энэ хуулийн 27.5-д заасны дагуу мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор хангагчтай байгуулсан гэрээндээ зохих єєрчлєлт оруулах бєгєєд гэрээндээ єєрчлєлт оруулаагvй нь энэхvv єєрчлєлтийг мєрдєхєєс татгалзах vндэслэл болохгvй.

29 дvгээр зvйл. Эрчим хvчээр хангагчийн эрх, vvрэг

29.1. Эрчим хvчээр хангагч нь энэ хуулийн 25 дугаар зvйлд зааснаас гадна дараахь эрх, vvрэгтэй:

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

29.1.1. стандартын шаардлагад нийцсэн эрчим хvчээр хэрэглэгчийг хангах;

29.1.2. эрчим хvчний тєлєвлєгєєт таслалтын талаар хэрэглэгчид 4-єєс доошгvй цагийн ємнє урьдчилан мэдэгдэх;

29.1.3. гэрээнд заасан vйлчилгээний тvвшинг хангах;

29.1.4. гэрээнд заасан хугацаанаас эхлэн эрчим хvчээр хангах;

29.1.5. эрчим хvчийг тасласан шалтгаан арилсан даруй эрчим хvчний хангамжийг сэргээх;

29.1.6 эрчим хvчээр хангагчийн эрх бvхий ажилтан ажил, vvргийн шаардлагаар хэрэглэгчийн эрчим хvчний тоног тєхєєрємжид vзлэг шалгалт хийх, энэ зорилгоор орон байранд нэвтрэх;

29.1.7. хэрэглэсэн эрчим хvчнийхээ тєлбєрийг гэрээнд заасан хугацаанд тєлєєгvй хэрэглэгчдийг эрчим хvчээр хангах гэрээг цуцлах, энэ хуулийн 33.1-д заасныг зєрчиж шугам сvлжээний хамгаалалтын зурваст буусан хэрэглэгчийг эрчим хvчээр хангахаас татгалзах;

29.1.8. энэ хуулийн 32.2-т заасны дагуу хэрэглэгчийн эрчим хvчний хангамжийг тvдгэлзvvлэх;

29.2. Эрчим хvчээр хангагч нь хууль тогтоомж, гэрээнд заагаагvй нєхцєл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлахыг хориглоно.

30 дугаар зvйл. Хэрэглэгчийн эрх, vvрэг

30.1. Хэрэглэгч нь дараахь эрх, vvрэгтэй.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

30.1.1. эрчим хvчээр хангагдах;

30.1.2. эрчим хvчний тєлбєрєє гэрээнд заасан хугацаанд бvрэн тєлєх;

30.1.3. техникийн ашиглалтын болон аюулгvй ажиллагааны дvрмийг мєрдєх;

30.1.4. эрчим хvчээр хангагчийн тєлєєлєгчийг vйл ажиллагаагаа явуулах боломжоор хангах;

30.1.5. эрчим хvчээр хангагч гэрээний vvргээ зохих ёсоор биелvvлээгvйгээс эрчим хvч дутуу нийлvvлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын vзvvлэлт бvхий эрчим хvчээр хангаагvй бол эрчим хvчний тєлбєрийг бvрэн буюу зарим хэсгийг тєлєхєєс татгалзах, хохирлоо нєхєн тєлvvлэхээр нэхэмжлэх;

30.1.6. энэ хуулийн 32.2., 32.3.-т зааснаас бусад vндэслэлээр эрчим хvчний хэрэглээг тvдгэлзvvлснээс учирсан хохирлоо нєхєн тєлvvлэх;

30.1.7. эрчим хvчний тоолуур, хэмжvvрийн бvрэн бvтэн байдлыг хариуцах;

30.1.8. єєрийн эзэмшлийн шугам сvлжээ, тоног тєхєєрємжийн бvрэн бvтэн, аюулгvй байдал, засвар vйлчилгээ, баталгаажуулалтыг бvрэн хариуцах;

/Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

30.1.9. байгалийн гамшиг, гэнэтийн буюу давагдашгvй хvчин зvйлийн шинжтэй нєхцєл байдал vvссэнээс бусад тохиолдолд гэрээнд заасан эрчим хvчийг авахгvй болсон тохиолдолд энэ тухайгаа эрчим хvчээр хангагчид 7 хоногийн ємнє мэдэгдэх;

30.1.10. тvгээх, зохицуулалттай, эсхvл зохицуулалтгvй хангах тусгай зєвшєєрєл эзэмшигчийн зєвшєєрлєєр єєрийн эзэмшлийн шугам, тоног тєхєєрємжєєс бусад хэрэглэгчийг холбуулах;

30.1.11. єєрийн шугам, тоног тєхєєрємжєєр дамжуулан эрчим хvч бусдад дамжуулах, тvгээх, тухайн хангагчаас vйлчилгээний тєлбєрийг гэрээний дагуу авах.

30.1.12. эрчим хvчний шугам сvлжээ, тоног тєхєєрємжид эвдрэл гэмтэл учруулсан бол шаардагдах засварыг єєрєє хариуцах. Хэрэглэгч уг эвдрэл, гэмтлийг засах шаардлагатай арга хэмжээ авахгvй бол хангагч засварыг хийж, гарсан зардлаа хэрэглэгчээс шаардан авах эрхтэй.

/Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 4-ний єдрийн хуулиар нэмсэн/

30.2. Цахилгаан хангамж тасалдсан тохиолдолд хvний амь нас, улсын эрх ашиг, хэрэглэгчийн vйл ажиллагаанд ноцтой хохирол учирч болох онцлогтой хэрэглэгч єєрийн нєєц цахилгааны эх vvсвэртэй байна. Эдгээр хэрэглэгчийг зэрэглэлд нь vндэслэн Зохицуулах газар, аймаг, нийслэлийн зохицуулах зєвлєл тогтооно.

31 дvгээр зvйл. Эрчим хvчний тєлбєр хийх, торгууль ногдуулах

31.1. Эрчим хvчээр хангагч, хэрэглэгчийн хооронд хийх эрчим хvчний хэрэглээний тооцоог эрх бvхий байгууллагын баталгаажуулсан тоолуурын заалтыг vндэслэн мєрдєгдєж байгаа тариф, гэрээний vний дагуу тооцно.

31.2. Гэрээнд єєрєєр заагаагvй бол хэрэглэгч нь нийлvvлээгvй буюу дутуу нийлvvлсэн эрчим хvчний vнийн дvнгийн 5.0 хvртэл хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг эрчим хvчээр хангагчаас нэхэмжлэх эрхтэй.

31.3. Эрчим хvчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хvчний тєлбєрєє тєлєєгvй буюу зохих ёсоор тєлєєгvй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд тєлєгдєєгvй тєлбєрийн vнийн дvнгийн 0.5 хvртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна.

31.4. Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлvvлээгvй буюу дутуу нийлvvлсэн эрчим хvчний vнийн дvнгийн буюу тєлєєгvй тєлбєрийн 50 хувиас хэтэрч болохгvй.

32 дугаар зvйл. Эрчим хvчний хангамж, хэрэглээг тvдгэлзvvлэх

32.1. Эрчим хvчний хяналтын улсын байцаагч дараахь тохиолдолд тусгай зєвшєєрєл эзэмшигчийн vйл ажиллагааг бvхэлд нь буюу зарим тоног тєхєєрємжийн ашиглалтыг зєрчлийг арилгах хvртэл хугацаагаар тvдгэлзvvлнэ:

32.1.1. vйлдвэрлэлийн осол гарах болон хvний эрvvл мэнд, амь насанд аюул учруулахуйц нєхцєл байдал бий болсон;

32.1.2. эрчим хvчний тоног тєхєєрємж, шугам сvлжээ нь ашиглалт, аюулгvй ажиллагааны шаардлага хангахгvй болсон;

32.1.3. vйлдвэрлэн гаргаж байгаа эрчим хvч нь стандарт, чанарын шаардлага хангахгvй байгаа;

32.1.4. эрчим хvчний хяналтын улсын байцаагчаас тавьсан шаардлагыг удаа дараа биелvvлээгvй;

32.2. Эрчим хvчээр хангагчийн эрх бvхий ажилтан дараахь тохиолдолд хэрэглэгчийн эрчим хvчний хэрэглээг зєрчлийг арилгах хvртэл хугацаагаар тvдгэлзvvлнэ:

32.2.1. эрчим хvч хэрэглэсний тєлбєрєє хугацаанд нь тєлєєгvй;

32.2.2. эрчим хvчний тоолуур, хэмжvvр, тэдгээрийн эд анги, битvvмжлэл, байрлал, холболтыг дур мэдэн єєрчилсєн буюу хэвийн ажиллагааг алдагдуулсан;

32.2.3. тоолуургvй тохиолдолд гэрээнд тусгагдаагvй хэлбэрээр эрчим хvч хэрэглэсэн;

32.2.4. хангагчийн зєвшєєрєлгvйгээр єєрийн хэрэглээний хvрээнээс єєр хэрэглэгчийг эрчим хvчээр хангасан;

32.2.5. байгалийн гамшиг, гэнэтийн буюу давагдашгvй хvчин зvйлийн шинжтэй нєхцєл байдал vvссэн, тvлшний хомсдол бий болсон, эрчим хvчний хангамжид осол, саатал гарсан, хvний амь нас, эд хєрєнгєд аюул учрах, гал тvймэр гарах нєхцєл vvссэн;

32.2.6. хэрэглэгч єєрийн байранд нэвтрэн vзлэг хийх боломжийг хангагчийн эрх бvхий ажилтанд олгоогvй.

32.3. Эрчим хvчний хяналтын улсын байцаагч энэ хуулийн 32.2.-т зааснаас гадна дараахь тохиолдолд хэрэглэгчийн эрчим хvчний хэрэглээг зєрчлийг арилгах хvртэл хугацаагаар тvдгэлзvvлнэ:

32.3.1. хэрэглэгчийн эрчим хvчний тоног тєхєєрємж, шугам сvлжээ нь ашиглалт, аюулгvй ажиллагааны шаардлага хангахгvй болсон;

32.3.2. эрчим хvч хэрэглэх техникийн нєхцєлийг зєрчсєн;

32.3.3. гэрээгээр тогтоосон цахилгаан чадлын хэрэглээг хэтрvvлсэн.

32.4. Эрчим хvчний хяналтын улсын байцаагч нь тусгай зєвшєєрєл эзэмшигчийн vйл ажиллагааг тvдгэлзvvлэх болсон тухайгаа тусгай зєвшєєрєл олгогчид урьдчилан, хэрэглэгчийн эрчим хvчний хэрэглээг тvдгэлзvvлсэн тухайгаа эрчим хvчээр хангагчид тус тус мэдэгдэнэ.

32.5. Эрчим хvчний хяналтын улсын байцаагч, эрчим хvчээр хангагчийн эрх бvхий ажилтан нь тусгай зєвшєєрєл эзэмшигчийн vйл ажиллагаа, хэрэглэгчийн эрчим хvчний хэрэглээг тvдгэлзvvлэх болсон талаар тэдэнд 48-аас доошгvй цагийн ємнє мэдэгдэж, шийдвэртээ тvдгэлзvvлэх болсон vндэслэлийг тодорхой зааж, тоног тєхєєрємж, тоолуур, хэмжvvр болон шаардлагатай бусад хэрэгслийг битvvмжилнэ. Эрчим хvчний хяналтын улсын байцаагч хvний амь нас, улсын эрх ашиг, бусад хэрэглэгчийн vйл ажиллагаанд ноцтой хохирол учирч болохуйц байдал бий болсон тохиолдолд тусгай зєвшєєрєл эзэмшигчийн vйл ажиллагаа, хэрэглэгчийн эрчим хvчний хэрэглээг урьдчилан мэдэгдэхгvйгээр тvдгэлзvvлж болно.

32.6. Эрчим хvчний хэрэглээ, vйл ажиллагааг нь тvдгэлзvvлсэн тусгай зєвшєєрєл эзэмшигч, хэрэглэгч нь тvдгэлзvvлсэн шалтгааныг арилгасан тухайгаа тvдгэлзvvлсэн эрчим хvчний хяналтын улсын байцаагч, хангагчийн эрх бvхий ажилтанд мэдэгдэж шалгуулахаас ємнє битvvмжилсэн тоног тєхєєрємж, хэрэгслийг ашиглахыг хориглоно.

32.7. Энэ хуулийн 32.1, 32.2, 32.3-т заасны дагуу эрчим хvчний хэрэглээ, vйл ажиллагааг тvдгэлзvvлсэн нь хууль тогтоомж, тусгай зєвшєєрєл, гэрээний нєхцєл, шаардлагыг зєрчєєгvй бусад тусгай зєвшєєрєл эзэмшигч, хэрэглэгчийн эрхийг хєндєхгvй.

33 дугаар зvйл. Шугам сvлжээний хамгаалалтын зурвас

33.1. Шугам сvлжээ нь аюулгvй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сvлжээ ємчлєгч, эзэмшигчийн зєвшєєрснєєс бусад vйл ажиллагаа явуулахыг хориглоно.

33.2. Аймаг, нийслэл, сум, дvvргийн Засаг дарга шугам сvлжээг хамгаалах дvрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг тогтооно.

33.3. Хамгаалалтын зурвасын дотор тарьсан, ургасан мод, бут нь шугам сvлжээнд гэмтэл учруулахаар буюу vзлэг, vйлчилгээ хийхэд саад болохоор бол мод, бутны ємчлєгч, эзэмшигч нь тvvнийг шилжvvлэн суулгах, тайрах, огтлох vvрэгтэй.

33.4. Эрчим хvчний хяналтын улсын байцаагч, эрчим хvчээр хангагчийн эрх бvхий ажилтан нь шугам сvлжээнд vзлэг, vйлчилгээ хийх, хяналт хэрэгжvvлэх зорилгоор хамгаалалтын зурвасын дагуу бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газар, барилга байгууламжид нэвтрэн орох, дайран єнгєрєх, ємчлєгч, эзэмшигч нь энэ хуулийн 33.3-т заасан vvргээ биелvvлээгvй бол уг мод, бутыг шилжvvлэн суулгуулах, хэрэв боломжгvй бол тайрч огтлуулах арга хэмжээ авах эрхтэй.

ЗУРГАДУГААР БVЛЭГ

ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА

34 дvгээр зvйл. Эрчим хvчний тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт

34.1. Эрчим хvчний тухай хууль тогтоомжийн биелэлтэд эрчим хvчний улсын хяналтын байгууллага, улсын байцаагч дараахь чиглэлээр мэргэжлийн хяналт тавина:

34.1.1. эрчим хvчний барилга байгууламж, тоног тєхєєрємжийн угсралт, засвар, ашиглалт, аюулгvй ажиллагааны шаардлагыг хэрэгжvvлэхэд тусгай зєвшєєрєл эзэмшигч болон хэрэглэгчид хяналт тавих;

34.1.2. эрчим хvчийг зvй зохистой, хэмнэлттэй хэрэглэхэд болон шугам сvлжээг хамгаалах шаардлагыг мєрдvvлэхэд хяналт тавих;

34.1.3. эрчим хvчний барилга байгууламж, тоног тєхєєрємжид гарсан осол, аваарийг судалж дvгнэлт гаргах, осол аваариас урьдчилан сэргийлэх;

34.1.4. зуух, даралтат сав, шугам хоолой, цахилгаан, механик тоног тєхєєрємжийг бvртгэлд хамруулан холбогдох норм, дvрэмд заасан хугацаанд нь техникийн туршилт, магадлалт хийн баталгаажуулж, ашиглах зєвшєєрєл олгох;

34.1.5. 0.07 МПа-аас дээш даралттай уурын, 115 С0–ийн хэмээс дээш халуунтай усны шугам хоолой, зуух, даралтат савны угсралт, засварын ажил гvйцэтгэх зєвшєєрлийг олгож, угсралт, засварын ажлын чанарын баталгаажилтыг хангуулах.

34.2. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага эрчим хvчний хангамж, мєрдєж байгааа vнэ, тарифын vндэслэлд олон нийтийн хяналт тавина.

35 дугаар зvйл. Маргаан шийдвэрлэх

35.1. Зохицуулах газар, аймаг, нийслэлийн зохицуулах зєвлєл нь єєрийн эрх мэдэлд хамаарах асуудлаар тусгай зєвшєєрєл эзэмшигчдийн хооронд болон тусгай зєвшєєрєл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд vvссэн маргааныг шийдвэрлэнэ.

35.2. Тусгай зєвшєєрєл эзэмшигч, хэрэглэгч нь эрх бvхий байгууллага, ажилтны гаргасан шийдвэрийг эс зєвшєєрвєл шvvхэд гомдол гаргаж болно.

36 дугаар зvйл. Хохирлыг нєхєн тєлєх

36.1. Эрчим хvчээр хангагч гэрээний vvргээ биелvvлээгvй буюу хvндэтгэн vзэх шалтгаангvйгээр эрчим хvчийг тасалдуулсны улмаас хэрэглэгчид учирсан шууд хохирлыг нєхєн тєлнє. Хохирлын хэмжээг эрчим хvчээр хангагч, хэрэглэгч хамтран тогтоож, актаар баталгаажуулсан байна.

36.2. Энэ хуулийн 29.1.6-д заасан vйл ажиллагаа явуулах vед эрчим хvчээр хангагч нь хэрэглэгчид хохирол учруулсан бол хохирлыг нєхєн тєлнє.

36.3. Энэ хуулийн 29.1.2-д заасны дагуу эрчим хvчний тєлєвлєгєєт таслалтын талаар хэрэглэгчид урьдчилан мэдэгдсэн байхад хэрэглэгч єєрийн буруугаас хохирол хvлээсэн бол хохирлыг эрчим хvчээр хангагч хариуцахгvй.

37 дугаар зvйл. Эрчим хvчний тухай хууль тогтоомж зєрчигчид хvлээлгэх хариуцлага

37.1. Эрчим хvчний тухай хууль тогтоомжийг зєрчсєн гэм буруутай этгээдэд эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол шvvгч болон эрчим хvчний хяналтын улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

37.1.1. тусгай зєвшєєрєлгvйгээр vйл ажиллагаа эрхэлсэн, эсхvл тусгай зєвшєєрлєє бусдад шилжvvлсэн буюу бусдын тусгай зєвшєєрлєєр vйл ажиллагаа явуулсан, эрх бvхий байгууллагаас хянаж баталснаас єєр vнэ, тарифаар эрчим хvчийг борлуулсан бол олсон борлуулалтын орлогыг хурааж, албан тушаалтныг 3000 – 60000 тєгрєгєєр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 тєгрєгєєр торгох;

37.1.2. эрчим хvчний хяналтын улсын байцаагчийн шаардлага, єгсєн vvргийг биелvvлээгvй, хяналт, шалгалт хийхэд саад учруулсан, бvртгэл хєтлєх, мэдээ, тайлан гаргах журам зєрчсєн, санаатайгаар худал ташаа мэдээлэл гаргаж єгсєн иргэнийг 5000-50000 тєгрєгєєр, албан тушаалтныг 3000 – 60000 тєгрєгєєр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 тєгрєгєєр торгох;

37.1.3. энэ хуулийн 30.1.-д заасан болон гэрээгээр хvлээсэн vvргээ биелvvлээгvй иргэнийг 5000-50000 тєгрєгєєр, албан тушаалтныг 10000–60000 тєгрєгєєр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000 – 250000 тєгрєгєєр торгох;

37.1.4. хууль тогтоомж, гэрээ, тусгай зєвшєєрєлд заагаагvй нєхцєл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарласан, энэ хуулийн 32.1, 32.2, 32.3-т зааснаас бусад vндэслэлээр эрчим хvчний хангамж, хэрэглээг тvдгэлзvvлсэн албан тушаалтныг 5000 – 50000 тєгрєгєєр, аж ахуйн нэгж, байгууллагыг 80000 – 250000 тєгрєгєєр торгох торгох;

37.1.5. эрчим хvчний тоолуур, хэмжvvр, тэдгээрийн эд анги, битvvмжлэл, байрлал, холболтыг дур мэдэн єєрчилсєн буюу хэвийн ажиллагааг нь алдагдуулсан, зєвшєєрєлгvйгээр эрчим хvч хэрэглэсэн, шугам сvлжээг хамгаалах, цахилгаан, дулаан хэрэглэх дvрмийг зєрчсєн бол хууль бусаар хэрэглэсэн эрчим хvчний vнэ, учруулсан хохирлыг нєхєн тєлvvлж буруутай иргэнийг 10000 – 50000 тєгрєгєєр, албан тушаалтныг 20000-60000 тєгрєгєєр, аж ахуйн нэгж, байгууллагыг 80000 – 250000 тєгрєгєєр торгох;

37.1.6. тусгай зєвшєєрлийн нєхцєл, шаардлага, энэ хуулийн 25.1.3, 25.1.4, 25.1.6, 25.1.7, 25.1.9, 25.1.10-т заасан vvрэг, нэгдсэн сvлжээ, тєвлєрсєн дулаан хангамжийн дvрэм, эрчим хvчний барилга байгууламж, тоног тєхєєрємжийн угсралт, засвар, ашиглалт, аюулгvй ажиллагааны норм, стандарт, дvрэм, журам, Зохицуулах газрын тогтоолыг зєрчсєн, vйлдвэрлэлийн осол, аваар гаргасан, эд хєрєнгийн хохирол учруулсан, техникийн гэмтэл гарахад хvргэсэн бол учруулсан хохирлыг нєхєн тєлvvлж буруутай иргэнийг 5000 – 50000 тєгрєгєєр, албан тушаалтныг 20000–60000 тєгрєгєєр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000 – 250000 тєгрєгєєр торгох.

38 дугаар зvйл. Хууль хvчин тєгєлдєр болох

38.1. Энэ хуулийг 2001 оны 4 дvгээр сарын 15-ны єдрєєс эхлэн дагаж мєрдєнє.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ

/Энэ хуулинд Монгол Улсын 2001 оны 11 дvгээр сарын 30-ны, 2002 оны 7 дугаар сарын 4-ны, 2007 оны 1 дvгээр сарын 11-ны єдрийн хуулиар оруулсан нэмэлт, єєрчлєлт тусгагдсан./